Эхлээд өөрийн тухай ерөнхий мэдээллээ оруулна. Дараа нь доорх таван хэсгээс аль нэгийг сонгоод тухайн хэсгийн асуултад хариулна. Хэсэг бүр тусдаа үр дүн, зөвлөгөөтэй. Одоо харагдаж буй утгууд жишээ.
Энэ мэдээллийг бүх хэсэг ашиглана.
Монголын эмнэлзүйн зааврын дагуу хэмжинэ. Хэмжихээс 30 минутын өмнө тамхи, архи, кофе хэрэглэхгүй, давсгаа суллана. Түшлэгтэй сандалд нуруугаа налж, хөлөө улаар нь тавиад 5 минут тайван сууна. Зузаан хувцсаа тайлж, манжетыг нүцгэн гарт ороож, гараа зүрхний түвшинд тавина. Хэмжих үед ярихгүй. Анхны үзлэгт хоёр гарт хэмжинэ. 2–3 удаа хэмжээд бүх хэмжилтийн дунджийг авна.
| Ангилал | Систол | Диастол |
|---|
Систол, диастол өөр ангилалд орвол өндөр талыг нь авна. ЭМС-ын А/286 тушаалаар батлагдсан эмнэлзүйн зааврын дагуу гурван өөр ирэлтээр дундаж ≥130/80 гарвал артерийн гипертензи гэж оношилно. Дундаж ≥180/110 бол нэн яаралтай эмчилгээ шаардлагатай.
Ирэх 10 жилд зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг зүрх судасны өвчин тусах магадлалыг тооцно. Цусны шинжилгээ шаардахгүй.
Систол даралтыг авна.
10%-иас бага: бага эрсдэл · 10–20%: дунд · 20%-иас дээш: өндөр
Ирэх 10 жилд 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах магадлалыг 8 асуултаар тооцно.
Сүүлийн 2 долоо хоногт дараах зовиур танд хэр олон удаа илэрсэн бэ? Сэтгэл гутралыг PHQ-9, түгшүүрийг GAD-7 асуумжаар илрүүлнэ. Улсын эрт илрүүлэгт насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг 21, 45, 60 насанд хийдэг (ЭМС-ын А/139, 2022).
0–4 хамгийн бага · 5–9 хөнгөн · 10–14 дунд · 15-аас дээш хүнд. 10 ба түүнээс дээш оноо эсвэл өөрийгөө гэмтээх бодол бол эмчид хандана.
Зүрх судасны атеросклероз өвчний (ЗСАӨ) эрсдэлт хүчин зүйлсийг асуумжаар тодруулж, липидийн багц шинжилгээ өгөх эсэх, хэр давтамжтай өгөхийг тогтооно. Эрэгтэй 35, эмэгтэй 45-аас дээш насны бүх хүн, эрсдэлт хүчин зүйлтэй бол 20-оос дээш насны хүн хамрагдана (ЭМС-ын А/337, 2018).
Тамхи, шижин, хөдөлгөөний асуулт Б, В хэсгийнхтэй ижил (нэгийг өөрчилбөл нөгөө нь дагаж өөрчлөгдөнө).
| Нас | Хүйс | Давтамж |
|---|